Давсны зохисгүй хэрэглээ ба хорт хавдар

Админ
2019/09/11

Цусны даралтын ихсэлтийн гол шалтгаан нь давсны буруу хэрэлээ  гэдгийг эмч мэргэжилтнүүд тайлбарладаг. Давс нь зөвхөн цусны  даралт ихсэлтэд нөлөөлөөд зогсохгүй хелико  бактерыг улам  идэвхжүүлэн тэжээж, улмаар ходоодны хорт  хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг  байна.

 

Давсны зохистой хэрэглээний талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн гурван жилийн өмнөөс  энэ өвчлөл дээр анхааран ажиллаж  байгаа бөгөөд Увс, Ховд, Баян-Өлгий аймагт сар гаруй хугацаанд ажиллахадаа давсны зохистой хэрэглээний талаарх сургалт суртчилгаа, мэдлэг мэдээлэл, үзлэг эмчилгээг  хийгээд иржээ.

 

Насанд хүрсэн хүний давсны  хоногийн хэрэглээ 5 гр байдаг бол Баян-Өлгий аймгийнхан  тэрхүү 5 гр-ыг зөвхөн боов, талхнаасаа л авчихдаг гэсэн дүгнэлт гаргасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна