ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдэж, 280-д хүрэв

Админ
2019/09/12

Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдээлэл хийж, өнгөрсөн сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Өнгөрсөн долдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурав илэрчээ. Эдгээр тохиолдолууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Ийнхнүү 2019 оны наймдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдолд улсын хэмжээнд 280 болжээ.

 

Түүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний найман сард 29,200 болж, өмнөх оны мөн үеэс 930(3.3%)- аар нэмэгджээ. Үүнд 

 

  • салхин цэцгээр өвчлөгчид 2,397(46.3%)
  • мөөгөнцрөөр өвчлөгчид 58(5.8%)-аар
  • сүрьеэгээр өвчлөгчид 58 (2.3%)
  • гонококкт халдвараар өвчлөгчид 34 (0.9 %)-өөр
  • өссөн нь голлон нөлөөлсөн байна. 
  •  

Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1305 (52.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 284 (7.0%)-өөр, трихомониазаар өвчлөгчид 158 (5.3%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 126 (3.1%)-гаар буурчээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна