Төрсөн хүүдээ зодуулж нас барсан хэрэг гарчээ

Админ
2019/09/13

Төрсөн хүүдээ зодуулж амиа алдсан хэрэг Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн хүүдээ зодуулсан өндөр настан эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.



Дархан сумын зургаадугаар багийн иргэн 71 настай эрэгтэй Н-ийг түүний төрсөн хүү 35 настай Н.Б гэгч нь зодож хүндээр гэмтээжээ. Улмаар гэмтсэн өндөр настан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хоёр хоног эмчлүүлж байгаад бэртсэн гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.



Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад сэжигтэн Б нь  хэрэг гарах үед согтуурсан байсан нь тогтоогджээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна