Өнөөдөр 13-ны Баасан гараг

Админ
2019/09/13

Өнөөдөр тавдугаар сарын 13-ны Баасан гараг. Европ дахинд Грегорийн тооллын 13-ны Баасан гарагийг хамгийн азгүй өдөр гэсэн ойлголт байдаг. Хаанаас гаралтай ийм ойлголт бий болсон нь тодорхойгүй.

 

Зарим түүхчид үүнийг 19 дүгээр зууны сүүлчээр бий болсон гэж таамагладаг. Хамгийн анхны “хар Баасан гараг”-ийн тухай Италийн хөгжмийн зохиолч Жиоакино Россинигийн намтарт дурдагдсан байдаг аж. Тэр 13-ны Баасан гарагт нас барсан бөгөөд энэ өдөр нь муу ёрын өдөр байсан тухай бичиж үлдээжээ.

 

Өөр нэг тайлбар нь Есүс Христийн домогтой холбоотой. Түүнийг Баасан гарагт цовдолсон байдаг ба цовдлогдохынх нь урд орой 13 зочин түүнтэй хамт оройн зоог барьсан гэдэг түүх бий. Энэ тухай өгүүлсэн “Сүүлчийн оройн зоог” гэдэг уран зураг байдаг.

 

Бас нэг тайлбарт 1307 онд Францын хаан 13-ны Баасан гарагийн орой сүмийн захиргаанд байдаг хэдэн зуун хүлэг баатрыг баривчлах тушаал өгснөөс үүдэлтэй гэх нь бий. Энэ өдөртэй холбоотой зарим баримтуудыг дурдвал:

 

  • Өнөө үед энэ өдрийг “муу өдөр” гэж үзэх ойлголт байсаар байгаа ба 13-ны Баасан гарагаас болж олон бизнесийн салбар, тухайлбал агаарын тээврийн компаниудын орлого буурдаг гэжээ.

 

  • Азаар 13-ны Баасан гараг ямар ч жилд гурваас илүү байдаггүй байна. Хамгийн бага тохиолддог жилд нэг ийм өдөр байдаг гэжээ.

 

  • 13-ны Баасан гарагтай сарыг олоход амархан. Ийм сар үргэлж Ням гарагт эхэлдэг.

 

  • Бүгд Баасан гарагийг ад үздэггүй. Тухайлбал Испани хэлтэй орнууд болон Грект 13-ны Мягмар гарагийг азгүй өдөрт тооцдог гэнэ.

 

  • Судлаачдын дүгнэлтээр 13-ны Баасанд азгүйтэл, осол эндэгдэл нэмэгдсэн баримт олдоогүй гэнэ.

 

  • Харин 13-ны Баасан гарагт аймшгийн кино, жүжиг, ном зохиол гүйлгээ сайтай байдаг гэнэ.

 

  • Финланд улс 1995 оноос эхлэн жил бүрийн 13 дахь Баасан гарагийг Үндэсний Ослын өдөр болгон зарлаж ард иргэддээ аюулгүй зорчих, амьдрах, ажиллах талаар сурталчилдаг болжээ.

 

  • 2004 онд илэрсэн Апофис (99942) нэртэй астероид 2029 оны дөрөвдүгээр сарын 13-ны Баасан гарагт манай дэлхийтэй хамгийн ойрхон өнгөрөх гэнэ. Аз болоход эрдэмтэд энэ үеэр Дэлхий болон Саранд ямар нэг аюул учрах магадлал маш бага болохыг тодорхойлжээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна