Танилц: "Токио 2020” зуны XXXII олимпын наадамд Монголын тамирчдын өмсөх ХУВЦАС

Админ
2019/09/13

"Токио 2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг танилцууллаа.

 

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг салбарын яамнаас зарлаж, дүнг нь гаргачээ. Уг уралдаанд Michel & Amazonka тэргүүлж,  шагнал болон батламжийн хамт гардан авсан байна.

 

Өнгөрсөн “Рио-2016” олимпын наадмын Монголын үндэсний шигшээ багийн хувцас нэлээд шүүмжлэл дагуулж байсан билээ. Харин 2020 оны Токиогийн олимпын наадамд хар хөх, цагаан өнгийг хослуулсан монгол загварынх байхаараа илүү өвөрмөц онцлог харагдаж байгаа аж.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна