Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат АТГ-аас шалгаж эхэлжээ

Админ
2019/09/13

Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр 2 гэх талбайг  “Элбэг орд” ХХК-аас өөрийн эзэмшлийн“Хэрх-илч” ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн” ХХК-ий Ерөнхий Захирал Х.Бат-Эрдэнэд сая төгрөгөөг зарсан нь илэрсэн талаар нэг хэсэг шуугисан. Тэгвэл Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа үнэн аж. Энэ талаар дээрх лицензыг Ж.Эрдэнэбат зарсан нь баримтаар нотлогдсон, Мөрдөн байцаалтын явцад түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн хэмээн зарим мэдээллийн сайтууд мэдээлж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна