У.Хүрэлсүх: Та нар битгий улсын хөгжилд гай бол...

Админ
2019/09/13

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн макеттай танилцаж, архитекторуудтай уулзжээ. Энэ үеэр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ерөнхий сайд өөрөө очиж нурах гэж байгаа музейн барилгатай танилцсан. Засгийн газар шинэ музей байгуулахтай холбоотой бүх асуудлыг чинь шийдэж өгсөн. Та нар яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Ажил хийхгүй бол больцгоо. Та нарын цаана гадаад, дотоодод сургууль төгссөн чадалтай залуучууд олноороо байна. Битгий энд буг болоод суугаад бай, ажил хийж чадахгүй бол зайлцгаа. Үндэсний урлагийн театрын макетаа хар, Цогтгэрэл ээ! Арван жилийн хүүхэд ч тийм макет хийхгүй. Та нар хүн хараад ойлгохоор Чингис хааны музей шиг макет хийчихэж чадахгүй байна уу. Та нар битгий улсын хөгжилд гай бол, ард түмний хөгжилд битгий садаа болоод бай. Төсөл хөтөлбөрүүдийг ийм байдлаар удирдах юм уу? дэд сайд Б.Ганбаяр аа" ... хэмээн хатуухан шүүмжилсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна