ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин хорилоо

Админ
2019/09/16

ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, мэргэжилтэн Баярхүү нарыг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас баривчилсан ч 48 цагийн дараа шүүхийн шийдвэрээр сулласан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна хэмээн шийдвэрлэсэн юм. Тэгвэл прокурор эсэргүүцэл бичсэнээр шүүх хурал дахин хуралдаж Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж 461-р хорих ангид хорьжээ. 

 

Ч.Алтанхуяг, мэргэжилтэн н.Баярхүү нарыг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 100 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахдаа хүүгийн төлбөр дээр "нугалаа" гаргасан байж болзошгүй асуудлаар ийнхүү албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байгаа юм байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна