775 сая төгрөгийн үнэтэй алтыг хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

Админ
2019/09/17

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 14-ний өдрийн 12 цагийн үед иргэн “О”, “М” нарыг саатуулжээ:. Тэд гадуур болон дотуур хувцсандаа нийт 6 ширхэг 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлсэн байна. Уг алтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

 

 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна