Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замыг хаана

Админ
2019/09/17

Чингэлтэй дүүргийн Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 23.00 цагаас 22-ны өдрийг 00.00 цаг хүртэл бүрэн хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийгдэх аж.

 

Уг ажлын хүрээнд таван  буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт замд сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна