Эрүүгийн цагдаагийн албанаас Босоо хөх Монгол бүлгийн гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж байна

Админ
19 цаг 10 минутын өмнө

Олон нийтийн сүлжээнд Босоо Хөх Монгол бүлгэм трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зураг, мэдээллийг тараагдаад байсан билээ. Тэгвэл энэхүү хэргийг Цагдаагийн Ерөнхий газар шалгаж эхэлжээ.  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү энэ талаар "Эрүүгийн цагдаагийн албанаас Босоо хөх Монгол бүлгийн гишүүдэд холбогдуулан МУ-ын ЭХ-ийн 13.5, 14,1 зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа" хэмээн жиргэсэн байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хуульд

 

...13.5 дугаар зүйл.Заналхийлэх

 

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

... 14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах

1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна