Э.Сумъяа: Би хүмүүсийн харааж зүхэж байгаа харцнаас айж байна

Админ
2019/09/17

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэлж, манай тамирчин дэлхийн дэвжэээнд зодоглосон.  Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны Эмилиенне Эссомбег 14:2-оор ялсан ч дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл (2012, 2017), Европын АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Грекийн бөх Мария Преволаракид 5:2-оор дийлдсэн юм. Гэвч тэрбээр сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсныг ДАШТ-д явсан нэгэн сэтгүүлч өгүүлжээ.

 

Тэрбээр "Яг үнэндээ дэлхийн аваргыг зорьж ирээд хоёр хонож байна.  Түрүүн л Сумьяагийн амнаас үг сонслоо. Ѳмнѳ би дэлхий, олон улсын тэмцээнүүдэд Сумьяаг ийм бүрэг цоггүй байхыг үнэхээр хараагүй юм. Булан тохойд суусан, хүмүүсээс дайжсан, цаанаа л нэг гэм хийчихсэн хүн шиг. Сумьяа улсын аваргаар жин илүүгээс хасагдсан ч тэр Пүрэвтунгалагын ѳмнүүр би явъя гэж ѳрсѳѳгүй. Дэлхийн аваргын барилдаанд тэр Грекийг илт давуу ялах боломжтой ч сэтгэл санаа нь намайг хожигдвол монголчууд юу гэх бол гэсэн бодолтой барилдсаар магадгүй тэмцээнийг дуусгаж байна. Асгартал уйлаад дотроо онгойлгох шиг. Түүний уйлаад хэлж бгаа үг. "Би тѳвлѳрч барилдаж чадахгүй байна. Хүн болгон "Тэр охины ѳмнѳѳс бод гээд. Чатаар ч ирээд.  Харааж зүхэж байгаа харцнаас айж байна. Би ѳрсѳж яваагүй шүү дээ" гэсээр барилдааны алдаанаас илүү ийм зүйл ярьж цаг гаруй уйллаадаа, хѳѳрхий" гэсэн байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна