Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

Админ
2019/09/18

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  гуравдугаар хороонд өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр ой зургаан сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10.20 цагт очиж  хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан  охины цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Түүнчлэн сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хороонд нэг нас  ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс  эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна