Э.Цэндбаатар сонирхогчдын боксын ДАШТ-ий медалийн төлөө тулалдана

Админ
Өчигдөр 11 цаг 10 минут

ОХУ-ын Екатеринбург хотноо болж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай боксчин энэ тулаанд ялснаар 4 дүгээр тойрогт Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин, Б.Энхтайван дасгалжуулагчийн шавь Э.Цэндбаатар  эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Киргизийн Мунарбек Уулуг ялсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна