Бусдад зодуулж, хүчирхийлүүлж амиа алдсан байжээ

Админ
2019/09/19

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын эргээс 2019.09.15-ны өдөр 40 орчим насны, нүцгэн эмэгтэй хүний цогцос олдсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Урьдчилсан шалгалтаар талийгаачийг хэн болохыг нь тогтоожээ. Тэрбээр  тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О бөгөөд гадны нөлөөтэй нас баржээ. Биед олон тооны шарх үүсэж, бусдад зодуулсан, хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар нэг ширхэг архины шил, гурван ширхэг шар айрагны лааз, цаасан аяга зэргийг хураан авч, шинжилж байна. Уг хэрэгтэй холбоотойгоор өчигдөр хоёр хүнийг баривчилж, шалгалтын ажиллгааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна