Ц.Сандуй: Залхаж байна шүү, наад барилга чинь надтай огт хамааралгүй

Админ
21 цаг 57 минутын өмнө

Нийслэлийнхны уурыг нь барж байгаа нэг асуудал бол яах аргагүй автозамын түгжрэл. Тэр дундаа саяхан ашиглалтад Замын цагдаагийн баруун талын гүүр. Хэдийгээр багагүй хэмжээний өртөгөөр гүүрийг барьж ашиглалтад оруулсан ч тус нэмэр нь төдийлөн гарахгүй, тэр орчмын зам түгжирсээр байгаа юм. Тиймээс түгжрэлийг арилгах гол арга нь Home plaza төвийг "алга болгох" гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үзэж буй.

 

Тус төвийг хэзээнээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуйтай холбодог. Тэгвэл Ц.Сандуй Home Plaza-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрээр энэ тухай твиттер сүлжээнд, “Сүүлийн үед сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хоум Плаза-н барилгыг надтай холбож минийх мэтээр холбон гүтгэж харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг. Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй. Худлаа мэдээллээ зогсооно уу. Мөн тус байгууллагын удирдлагуудаас нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье. Танайхтай нэр холбогдсоор удлаа. Одоо залхаж байна шүү” хэмээн бичсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна