Дуучин Б.Амархүүд таван жилийн ял төлөвлөж магадгүй

Админ
2019/09/23

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын 461 дүгээр хаалттай хорих ангид саатуулж байна. Тэрбээр энэ сарын 19-20-нд шилжих шөнө машиндаа мансууруулах бодис хэрэглэсэн үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдсан гэнэ.  Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Түүнчлэн дуучин залууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Хар тамхи хэрэглэснээс гадна энэ төрлийн бодисыг хадгалсан нь цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах үндэслэл болжээ. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол тав хүртэлх жилийн ял оноох хуультай хэмээн Өнөөдөр сонин мэдээлсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна