АНУ-ын харьяат иргэнийг эрэн хайж байна

Админ
2019/09/23

АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ энэ сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийнэ гэж яваад буцаж ирээгүй байна. Тэрбээр 20-ны өдөр буцаж ирэх байсан ч сураггүй алга болжээ. Улмаар иргэнийг эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн байна. 

 

Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 21-ний өдрийн 22:11 цагт аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампэд очиж хоножээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас эхлэн эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна