Э.БАТ-ҮҮЛ З.ЭНХБОЛДЫГ ГҮТГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ 4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ

Б.Ариунзаяа
2019/09/23

Жиргээч Ц.Уянгыг саяхан Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэмээн Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгосон билээ. Түүний хувьд шүүхийн шийдвэрийг хүлээж авалгүй давж заалдаад байгаа юм. Тэгвэл Э.Бат-Үүлийг жиргээтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд түүнийг цагдаагийн байгууллагад өгч, 4 сая төгрөгөөр торгуулжээ. Дэлгэрүүлбэл энэ сарын эхэнд УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг З.Энхболд өөрийнх нь нэр төрд халдсан гэх хэргээр цагдаад өгсөн талаар мэдээлсэн билээ. Энэ талаар Э.Бат-Үүл нүүр номдоо "ЕТГ-ын дарга З.Энхболд намайг өөрийнх нь нэр төр, өөр хэдэн "юм"-ыг нь "гутаасан" гэж цагдаад гомдол гаргажээ" гээд цагдаагийн "зарлан дуудах"-тай хамт тавьсан байдаг.  Тэгвэл цагдаагийн байгууллага Э.Бат-Үүл З.Энхболдыг гүтгэсэн хэмээн 4 сая төгрөгөөр торгожээ. 
Энэ талаар хуульч Б. Мэргэн жиргэжээ. Ингэхдээ "Хуульд зөрчил гаргаж торгуулсан хүн гомдол гаргасан бол шүүх 2 өдрийн дотор хэргийг татаж авч 3 өдрийн дотор хурлаа хийх ёстой. Е-гч ЕТГ-ын дарга 2-ыг гүтгэсэн гээд Бат-Үүлийг нийт 4 саядсан цагдаа шүүхэд хэргээ өгөлгүй 7 хонолоо" гэсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна