Төрийн цагдаа иргэнийхээ аминд хүрсэн үү

Админ
2019/09/24

Төрийн цагдаа иргэнийхээ аминд хүрсэн байж болзошгүй хэрэг Төв аймагт гарчээ. Тодруулбал тус аймгийн өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд "Ёл тариа ХХК"-ийн захирал Г-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явжээ. Гэтэл цагдаа нар замдаа иргэн Г-тэй маргалдаж улмаар иргэн “Г”амиа алдсан байна. Тэдэнтэй хамт явсан 15 настай хүүхэд цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан тухай “Зариг мн” сайтад ярьсан байна. Талийгаач нас барахынхаа өмнө "Ах нь үхлээ, дотор эвгүйрхээд байна" гэж хэлсээр байтал яасан аргатай юм бэ гээд цагдаа нар талийгаачийн гарыг нь өчөөд, боогоод байсан тухай хэргийн газар дээр хамт байсан гэрч ярьж байна. Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна