Ц.САНДУЙ: А.ГАНБААТАР МИНИЙ НАЙЗ Ч БИ ТҮҮНД ГОМДДОГ, Г.ДОРЖЗОДОВ ГЭДЭГ НЭРИЙГ НЬ Ч СОНСОХЫГ ХҮСДЭГГҮЙ

Б.Ариунзаяа
2019/09/24


НИХТ-ын төлөөлөгч Ц.Сандуй өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үедээ юу ярьсан бэ. Түүний ярьсныг товч ишлэл болгон хүргэж байна.

 

.

.

.

-60 тэрбумын гэх хэрэг бол зохиомол. 


-Би ямар ч хэрэг хийгээгүй. Хэзээ нэгэн цагт цагаадна.

 

-Төрдөө тангараг өргөсөн Төрийн албан хаагч хүний хувьд хэзээ ч 60 тэрбумын схемыг хэрэгжүүлэхгүй байсан. Би хэзээ ч монгол төрийн эрхийг хууль бусаар авах хүн биш. 


-Хэрвээ эрх мэдлээрээ, хүч, хөрөнгөөрөө намайг дарна гэж байгаа бол тийм зүйл байхгүй шүү.


- 60 тэрбумын ярианы үеэр М.Энхболд дарга байгаагүй. Яагаад М.Энхболд даргын яриа ороод ирсэнийг Доржзодов өөрөө л тайлбарлах байх. 


- Хэрвээ тэр үед М.Энхболд дарга байсан өнөөдөр надтай адилхан яллагдагч болох ёстой.  


-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэх зүйл ангиар хэнийг ч яллаж байгаагүй. Анхных нь би.  


- 60 тэрбумын бичлэг гээд байгаа чинь намайг ятгаж байгаа А.Ганбаатарын согтуу бичлэг. Зүгээр архи уусан хүний яриа. 


- Г.Доржзодовтой танилцсан өдөр бол миний амьдралын хамгийн хар өдөр. 


- Хоум плаз минийх биш, манай найз М.Энх-Амгалангийнх. Намайг Газрын албаны дарга болохоос өмнө Хоум плаза анх баригдаж байхдаа нэг давхар нь нурсан. Тухайн үед манай найз надад туслаач гэхээр нь Мэргэжлийн хяналтынхантай холбогдоод минийх гэж бодоод зохицуулаад өгөөч гэж гуйж байсан. 


- Манай дүү найз нартайгаар нийлж, МИНТ гэдэгт клубыг сарын 60 сая төгрөгөөр түрээслэдэг.


- Би эх орноосоо зугтаагүй, Япон явж эмчилгээ хийлгэсэн.


- Би гадаад явах болсон гэдэг бичгээ цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Хэрвээ оргон зайлсан бол одоо таны өмнө сууж байх уу. 


-Г.Доржзодовтой таарсан өдөр миний амьдралын хамгийн хар өдөр.


- Доржзодов намайг л муулж байвал кайп авдаг болчихож.  Намайг зуу хэдэн хоног монголоос зугтаагаад алга болчихсон гэсэн байна. “Би аль хэдийнэ ирчихсэн шүү нөхрөө. Зөв буруугаа шүүх дээр нотлоод явъя. Сошиалаар явуулаад байгаа юмаа болих хэрэгтэй нөхрөө” гээд хэлчихье. 


- Би хотын замбараагүй газар олголтод хамаагүй. Би шийдвэр гаргах түвшинийн хүн байгаагүй. 


- Наад хүнээ заавал яллах ёстой, ямар нэг байдлаар нийгэмд муухай харагдуулах ёстой гэсэн улс төрийн захиалга өгсөн гэж харддаг.


- Ийм захиалгыг надтай хамгийн ойр байсан, миний хамгийн их итгэж байсан хүмүүс өгсөн. Улс төрд явсан хүний хувьд хэн ямар зорилгоор ийм үйлдэл хийж байгааг хүнээр хэлүүлэхгүйгээр мэдэж байгаа. 


-Намайг миний хамгийн ойрын хүмүүс яллах гэж байна. 


-Н.Энхбаяр даргыг яаж намаас явуулж байсан билээ, яг тэрэнтэй адил процессоор М.Энхболд даргыг бөөрлөж байна. Түүнийг явуулахын тулд Ц.Сандуйг буруутай болгох ёстой гэсэн зохиол бичигдсэн. 


- Ц.Мөнхчулуун бид хоёрыг намаас хөөх арга хэмжээг С.Амарсайхан захиалсан.


- МАН-ын өнөөдрийн хуваагдал 2013 оны У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр хоёрын хагарлаас эхлэлтэй.  Би Н.Номтойбаяртай муудалцан барин тэднийг эвлүүлэх ажиллагааг хийсэн. 


- У.Хүрэлсүх тэр үед намайг дуудаж, Ах нь чиний гурван алдааг өршөөнө, миний дүү намын дарга хүн хааяа хүмүүсийн ташуурдаж байх хэрэгтэй” гээд надад ташуур надад бэлэглэсэн. Гэхдээ би энэ ташуураар нэг ч хүн ташуурдаагүй шүү. Ганц удаа л хийморио сэргээх гэж морь ташуурдсан.


- Би Доржзодовын нэрийг сонсох, түүний тухай бодохыг ч хүсдэггүй. 


- А.Ганбаатар хэдийгээр миний найз ч гэсэн би түүнд гомддог. Уулзаагүй удаж байна.

 

- МАН-ыг сонгуульд ялуулахын тулд манай найз нар маш их хандив өгсөн. Гэтэл би өнөөдөр найз нартаа дэм ч болсон юм байхгүй гудамжинд явж байгаадаа ичдэг.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна