10 жилийн турш эхнэрээ хүчирхийлсэн ПРОКУРОР хэн бэ

Админ
2019/09/24


“NTV” телевиз өчигдөр 10 жилийн турш прокурор нөхрийнхөө хүчирхийлэлд зовсон нэгэн бүсгүйтэй уулзаж ярьсан нь олны анхаарлыг татаж байна. Хамгийн аймшигтай нь прокурор нөхөр нь  энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх юм бол “Би чамайг амиа хорлосон болгоод алчихаж чадна шүү” гэх мэтээр сүрдүүлдэг байсан тул энэ олон жил тэвчиж ирсэн байна.

 

Хүчирхийлэгч нөхөр нь эхнэртээ эхэндээ согтуугаар гар хүрдэг байсан ч сүүлдээ шалтгаангүйгээр хардаж, зоддог болжээ. Тэр ч бүү хэл хүүхдүүдээ ч шөнөөр зодож, тамлах үйлдэл гаргадаг аж. Шаналж зовсон эхнэр нь өөрийгөө хамгаалахын тулд нөхрийнхөө аминд хүрэх, эсвэл өөрөө ч алуулж мэдэх эрсдэл бий болсон учраас бүсгүй анх удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хүчирхийлэгчийг олонд илчилсэн энэ аж. Харин сэжигтэн “Би байнга хүчирхийлэл үйлдээгүй. Наадах чинь өөрөө нууц амрагтай учраас зоддог” хэмээн хэнэггүйхэн ярьж байна. 

 

Тэгвэл уг прокурор нь О гэгч бөгөөд өмнө нь өмгөөлөгчөөр ажилладаг байжээ. Тэрбээр удаа дараа зөрчил гаргасны улмаас прокурорын байгууллагаас халагдаад удаж байгаа аж. Энэ талаар прокурорын албан эх сурвалжууд "Хууль сахиулах байгууллага, тэр дундаа Прокурорын байгууллагад ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй алба хаагч ажиллах ямар ч боломжгүй, хуулиараа хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй" хэмээн ярьж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна