ГЕГ-ын дарга Б.Асралтыг 1,2 тэрбумын хэргээр АТГ-аас шалгаж эхэллээ

Админ
11 цаг 56 минутын өмнө

Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт байс хийгээд но-той асуудалд орооцолддог болжээ. Саяхан гэхэд Б.Асралт өөрийн аав, УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийнх нь том ах, бэлтгэл  хурандаа Чимэдийн Батболд БЯХ-ны харьяа Бага Баян цэргийн амралтын даргаар томилсон. Уг нь тус албан тушаалд эдүгээ алба хашиж буй хэд хэдэн хурандаа нар өрсөлдсөн авч тэд  Сү.Батболд, Б.Асралт нарын өмнө хүчин мөхөсдөв хэмээн цацагдаж байсан бол саяханаас түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл хөвөрч эхэллээ.

 

Тус мэдээллийг албаны эх сурвалжууд ч баталж байна.  Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт хууль хяналтынхантай тулж байгаа нь ганц энэ биш юм. Түүнийг авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг аж. Харин өдгөө АТГ-ын мөрдөгчид шинээр тогтоогдсон нөхцөл байдал буюу иргэний гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 


Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5 сарын 17 ны 126-р тогтоолоор Б.Асралт гэгч нь 2017 оны 03 сарын 09-ны А/37, 2017 оны 06-р сарын 30 ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл Б.Асралт нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий 4 ХХК-д 2017 оны 06 сарын 30-ний өдөр давуу байдал бий болгох зорилгоор, сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгожээ.

 

Хамгийн сонирхолтой нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь АТГ-ынхны хараанд өртөж эхлэн шалгагдаж байх хугацаандаа дээрх гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч 2017 оны 10 сарын 03-нд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон байна. Гэвч энэ хугацаанд нэр бүхий 4 ХХК 485.000 долларын буюу 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж улсыг хохироогоод амжсан гэх. Бид энэ тухай мэдээллийг дэлгэрэнгүйгээр эргэж мэдээлэх болно.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.117.10
    2022/12/14

    Асралт ,Баттөр, Онон нарын тушаалыг хүчинд автаж гүйцэтгэсэн Гашуун сухайтын энгийн байцаагч нарыг энэ хэрэгтээ бүү чирээрэй. Асралт, Баттөр, Онон нарын дарамт маш их шүү. Жинхэнэ гэмтэнийг нь бариасай даа

    Хариулах
  • 202.21.117.10
    2022/12/14

    Сү ах нь Монголын нууц эзэн хаан байхад энэ нөхрийн хэрэг юу ч болохгүй. Сайханбилэг шиг гадагш зугтатах нь ойлгомжтой. Одоо ГЕГ-т дарга хийж байгаа Баттөр, Тагнуулд байгаа Онон нарыг шалгах хэрэгтнэй. Төрийн захиргааны дарга Бат-эрдэнэ Асралтын бөгс долоож их юм хийсэн. Асралтын уяаны ноходыг барьж шалгах хэрэгтэй .

    Хариулах