Нийтийн тээврийн үнэ 600 төгрөг болж нэмэгдээгүй

Админ
2019/09/27

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны үнэд өөрчлөлт оржээ. Хэд хоногийн өмнө “Улаанбаатар смарт карт” ХХК-иас дамжин суух үнийн тарифт өөрчлөлт орсон талаар мэдэгдэж байсан бол энэ удаа хот доторх чиглэлд нийтийн тээврийн автобусны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн сайтуудад гарчээ. Тодруулбал хот дотор нэг талдаа зорчигч 500 төгрөг төлдөг байсан бол 100 төгрөгөөр нэмэгдэж 600 төгрөг болсон гэх. Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компаниас тодруулахад зорчигч тээврийн үнэд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Харин холын чиглэлийн автобуснууд болох “Шарга Морьт”, “Налайх”, Зуслангийн чиглэлүүдийн автобусанд дамжиж суухад чиглэлээсээ хамаарч 600, 700, 800, 900 төгрөг төлдөг" болсон гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна