Өс хонзонгийн сэдлээр таван удаа хутгалж, амийг нь хөнөөжээ

Админ
Өчигдөр 10 цаг 37 минут

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24-ны өдөр орон сууцны 00 давхарт хүн нас барсан тухай дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу очиход 22 настай эрэгтэй Г-ийн амиа алдсан байдалтай байжээ. Шалгалтаар хохирогчийг 23 настай эрэгтэй М өс хонзонгийн сэдлээр санаатайгаар амь насанд нь халдсан болох нь тогтоогдсон байна.

 

Хэргийн газарт цагдаа нар шалгалт хийхэд хохирогчийн цээжний зүүн хэсэгт, цээжний баруун хэсэгт нэг, зүүн  доод хэсэгт гурван удаа хурц иртэй зүйлээр хутгалсан байсан аж. Улмаар талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ нас барсан байжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна