Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөхөд 20 сая, надад 100 сая төгрөг хятад хүнээр өгүүлэх гэж яриулсан

Админ
2019/09/27

Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт орж, ярилцлага өгөхдөө  УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүний талаар нэлээд ноцтой зүйлүүд ярьсан. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан цахимаар тайлбар хийсээр байна.

 

Тэрбээр "2013-2014 онд эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр авраач гээд уйлаад ирсэн. Тэдний нэг нь Д.Мөнх-Эрдэнэ. Тэр хоёрт Монголын төмөр замд хулхи бараа зарсан, найзыгаа зодсон нэрээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. УИХ-ын гишүүн “бетон” Ганбат намайг явуулах гээд байна, аварч өгөөч гэж хэлж байсан. Тун удахгүй энэ хоёр хүнийг Ц.Элбэгдорж консулаар томилсон. Галбадрахыг Санфранцискогийн, Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулаар томилсон. АН-ынхан тун гайхаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг томилж, хар тамхины наймааг хийлгэх гэж явуулсан. Д.Мөнх-Эрдэнэ ямар ч боловсролгүй, архи уухаараа хүн зодно, эрүүлдээ хүн гүтгэнэ.

 

Хятадын компаниас хөрөнгө оруулалт татаарай, надыг дэмжээрэй гэсэн хэлсэн гэсэн. Би гаднын хөрөнгө оруулагчийг Монголдоо татаарай гэж би дипломатуудаас гуйдаг нь үнэн. Гэхдээ Д.Мөнх-Эрдэнэ шиг, н.Галбадрах шиг нөхөр төрд хэрэггүй, хөөж явуулсан нь зөв.

 

Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөх Амарсайхан руу ярьж, өөрт нь 20 сая, надад 100 сая төгрөг хятад хүнээр өгүүлэхээр яриулсан. Би энэ гэмт хэргийг шалгуулахаар АТГ-т шилжүүлж байна" гэлээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна