“Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, харин ч шинээр эхэлсэн...

Админ
2019/09/27

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны ӨАБНУ дахь салбарт барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн, үүнийгээ төлөлгүй улсад хохирол учруулаад байгаа билээ. Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгээд явж буй.

 

Тэгвэл сүүлийн үед …”Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ” гэсэн мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ оны долдугаар сараас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлсэн талаар "Зууны мэдээ" сонин мэдээлжээ.

 

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж “Стандарт” банканд төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж хэрэгжүүлсэн. Харин Засгийн газар тэрхүү хохирлыг эргүүлэн төлөхтэй холбогдуулж АТГ-ын битүүмжилсэн Ш.Батхүүгийн нэр дээр байсан 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий 185 ширхэг эд хөрөнгийг нууцаас гаргаж нийтэд зарласан. Улмаар энэ талаар ажиллагаа хийгдэж, Ш.Батхүү сар гаруйн  “…Надад мөнгө төлөөгүй тул миний нэр дээрх хөрөнгүүдийг худалдаж болно” гэсэн бичгийг холбогдох байгууллагуудад  өгсөн байдаг.

 

Ингэхээр Ш.Батхүүгийн хэрэг таван жил болохоос нэг сарын өмнө дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна