Д.Гантулга: Би хэргээ нуухын тулд бусдад мөнгө өгөөгүй

Админ
2019/09/27

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн.  Улмаар Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон байна. Тэрбээр шүүхээс гарч явахдаа "Хэргээ дарахын тулд бусдад мөнгө өгсөн асуудал байхгүй" гэснээс өөр тайлбар хийсэнгүй. Д.Гантулгын хувьд шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй ирсэн бол хохирогч талаас нэг ч хүн оролцоогүй аж.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна