Э.Бат-Үүлийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшиллоо

Админ
2019/09/27

Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” хэмээх нийтлэл 2019.06.25-ны өдөр нийтлэл бичсэн. Энэхүү нийтлэл нь гүтгэлэг гэж үзсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа буюу  4 000 000 төгрөгөөр торгосон юм.

 

Э.Бат-Үүл үндэслэлгүй торгосон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өнөөдөр өргөдлийг 13:30 цагт хэлэлцлээ. Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг 2019.10.01-ний өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна