УИХ-ыг тараах асуудал дахин яригдахгүй

Админ
2019/09/30

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож УИХ-ыг тараах болон ээлжит бус сонгуулийн асуудлаар байр, сууриа илэрхийлжээ. Энэ талаар түүнээс тодруулахад “УИХ-ын  нэр бүхий гишүүдээс УИХ-ыг тараах саналыг гарсан. Нэр усыг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг бид авч хэлэлцэхгүй байж болохгүй. Хэрэв УИХ-ын 51 гишүүн парламентыг тарахыг дэмжсэн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс 2020 оны зургаадугаар сард болох сонгуулийг арваннэгдүгээр сард болох ард нийтийн санал асуулгатай хамтатган яагаад явуулж болохгүй гэж. Намын удирдах зөвлөл энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. Энэ нь хуулийнхаа дагуу 51 гишүүний гарын үсэг бүрдэх боломж, бололцоо хомс байсан. Тийм учраас асуудлыг өргөн хүрээнд яриагүй. Анхан шатанд  саналыг нь сонссон. Тодорхой хүрээнд санал солилцлоо. Энэ асуудал  дахин яригдахгүй  гэж ойлгож болно” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна