Э.Бат-Үүл торгуулах уу эсвэл...

Б.Ариунзаяа
2019/10/01

Өнгөрсөн зургаадугаар сард АТГ-аас М.Энхсайханыг баривчлах үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл цахимд байр сууриа илэрхийлсэн. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэсэн хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг үндэслэлтэй хэмээн Э.Бат-Үүлийг 4 сая төгрөгөөр торгосон байдаг. Э.Бат-Үүл үндэслэлгүй торгосон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж өргөдөл гаргасан. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд шүүх хурал товлогдсон ч шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул хойшилсон. Шүүх хурал өнөөдөр 14.00 цаг болно. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийг хэвээр үлдээх эсвэл хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг нь гаргах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна