Засгийн газар: ЭМЯ-ны ТНБД Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Админ
2019/10/02

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтнуудыг чөлөөлж, өөр албанд шилжүүлэн томиллоо. Тодруулбал  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр гадагшаа явж суралцахаар болсон аж.  Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан юм.  Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ.  З.Мэндсайхан нь 2016 оноос Эрчим хүчний яамны ТНБД-аар ажилласан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна