С.Баяр:  Энэ хэргийн захиалагч, зохион байгуулагчийг олтол бидний гомдол тайлагдахгүй

Админ
2019/10/02

УИХ,  Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалт хэрэг гарснаас хойш 21 жил өнгөрч байна. Жил бүрийн энэ өдөр улс төрийн намын удирдлагууд, түүний хамтран зүтгэгчид түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ үеэр С.Зоригийн ах С.Баяр “Та бүхэн мэдэж байгаа. Энэ хэрэг, энэ аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Энэ хооронд ар гэрийнх нь зүгээс энэ хэргийг хурдан шийдвэрлэх тал дээр төр засагт олон удаа хандаж байсан. Гэтэл өнөөдрийг болтол бүрэн шийдэгдээгүй л байна. Энэ хэргийн захиалагч, гол зохион байгуулагчийг олтол бидний гомдол тайлагдахгүй. Монголын ард түмний хайртай хүүгийнх нь харамсалтай хувь тавилангийн эцсийн хариуг сонсоно гэж найдаж байна” гэлээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна