75 шуудай буюу нийт 736.9 кг  дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргах гэж байжээ

Админ
2019/10/03

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр дэрвэгэр жиргэрүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, есдүгээр сарын 19-нд Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан ИСТАНА маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай нийт 736.9 кг  дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн байна. Уг үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна