Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авалгүй, АНСА-гийг дэмжихээр болжээ

Админ
2019/10/03

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэжээ. Учир нь тус намаас социологийн судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 9 нь Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв гэж үзсэн байна. Түүнчлэн бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригт  хуульзүйн үндэслэл алга гэж үзжээ. Тиймээс санал асуулгыг явуулахыг дэмжихээр болсон байна.  Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар АНСА-ын тов тогтох шийдвэр гаргана.  Сарын өмнө нь эрх баригчдын зүгээс санал асуулгыг 10 дугаар сарын 30 гэх товыг гаргаж байсан. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул тус намын бүлэг хоёр хувилбар гаргаад байгаа аж. Эхнийх нь санал асуулгыг энэ ондоо багтаж явуулах, нөгөө нь ирэх сонгуультай хамтатгаж явуулах. Эдгээр хувилбарын аль нэгээр нь АНСА явуулахаар болж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна