ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Админ
2019/10/06

Томоохон зах, худалдааны төвүүдийн ихэвчлэн төлбөртэй нийтийн бие засах газартай. Харин  “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын дагуу үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болжээ. “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийн дагуу “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйгээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэллээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна