Монголын сагсан бөмбөгчид дэлхийн гран прид Ази тивээс анх удаа түрүүллээ

Админ
2019/10/06

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн гран при тэмцээн БНСУ-д болж, дөнгөж сая аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдөж, аваргаллаа.  Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд аваргын төлөөх тоглолтод Словений “Пиран” багийг 13:10-аар хожиж, гайхамшигтай нэгэн түүх бүтээлээ.  Учир нь Ази тивээс анх удаа Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Дэлхийн гранприйг Монголчууд авлаа. 

 

FIBA 3x3 Жэжүгийн Дэлхийн гранпригийн Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч буюу MVP-гээр Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарсан байна. 

 

Манай багийнхан хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг хожиж, тус тэмцээний шигшээд анх удаа шалгарсан юм. Тэд шөвгийн наймд Сербийн алдбарт “Земун” багийг 17:16-гаар хожсон билээ. 

 

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас... 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна