Хэлмэгдэгсэдийн музейг нураах үйл ажиллагааг зогсоолоо

Админ
2019/10/06

Монгол Улсын ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан тус барилгыг 1996 оны 9 дүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг 7 танхимд дэлгэн үзүүлж байсан түүхтэй. Их хэлмэгдүүлэлтийн үед нийт 36  мянга гаруй хүмүүс хэлмэгдсэн бөгөөд үүний 17 мянга нь лам нар, бусад нь цэргийн хүмүүс болон ардууд байсан нь тогтоогддог. Гэтэл өнөөдөр тус барилгыг нурааж байгаа талаар манай сайтын сурвалжлах баг газар дээрээс нь мэдээлсэн. Тэгвэл тус мэдээллийн дараа цагдаагийн байгууллагынхан ирж, нураах үйл ажиллагааг таслан зогсоосон байна.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна