Ц.Сандуй нарыг өнөөдөр шүүнэ

Админ
2019/10/07

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Тэдэнд холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшлогдсон.  Учир нь яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат  Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх  хүлээн авч  2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан юм. Шүүх хурлын дараа А.Сандуй "Урьдчилсан хэлэлцүүлгээр гэрчээр хэн, хэнийг дуудах тухай асуудал яригдаагүй. Гэхдээ гэрчээр Доржзодовыг дуудна. Энэ бол улс төрийн зохиомол гэмт хэрэг гэдгийг хэлмээр байна" гэснээс өөр тайлбар хийгээгүй билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна