Улсын дээд шүүх “Жаст”-ын Ш.Батхүүгийн гомдлыг хүлээж авах уу

Админ
2019/10/07

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэнэ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарыг шалгаж эхэлсэн.

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж “Стандарт” банкинд төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж хэрэгжүүлсэн бөгөөд Засгийн газар тэрхүү хохирлыг эргүүлэн төлөхтэй холбогдуулж  Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдтэй холбоотой 180 орчим обьект байгаа бөгөөд мөнгөн дүнгээр 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байгааг зарлаж байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна