Сайжруулсан түлшний дээжийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын лабораторид шинжлүүлнэ

Админ
2019/10/07

Гаалийн төв лаборатори, Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын харьяа лабораториос гаргасан шинжилгээгээр сайжруулсан түлшинд ямар нэгэн асуудал байхгүй байгааг тогтоосон талаарх мэдээллтийг манай сайт шууд дамжуулсан. Энэ үеэр  “Нүүрсний дээжинд Геологийн төв лаборатори есөн дээж,  Чингэлтэй дүүргийн хордлогын төвд ирсэн иргэдээс тав,  Баянзүрх дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгээс нэг дээж авч шинжлүүллээ.  

 

Эдгээр 19 айлаас авсан сайжруулсан түлшний чийглэгийн хэмжээ шаардлага хангасан. Дэгдэмхий чанар 22 буюу түүнээс бага байх  ёстой бол 18 гарлаа. Хүхэр нь нэг буюу түүнээс бага байх бол 0.95-1.4 хувьтай байна. Илчлэг нь 6000-аас дээш хэмжээтэй гарлаа. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын харъя лабораторит айл өрх болон  “Тавантолгой түлш” ХХК-ийн хоёр газраас дээж авахад стандартын шаардлага хангасан дүгнэлт гарлаа. Мөн Гаалийн төв лаборатори цардуулд шинжилгээ хийхэд цардуул болон шаварлаг бодис агуулж байна гэсэн дүгнэлт өгсөн. Тэгэхээр ямар нэгэн химийн бодис агуулаагүй гэсэн үг” хэмээсэн. Өөрөөр хэлбэл тус түлшийг дотоодын лабораториуд асуудалгүй гэж үзсэн. 

 

Тэгвэл тус түлшний дээжийг олон улсын лабораторид шинжлүүлэх үүргийг ҮАБЗ-өөс ирүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Нийслэлийнхний өгч байгаа мэдээллээр тус түлшний дээжийг гурван улсад шинжлүүлэхээр болжээ. Тодруулбал ОХУ, БНХАУ, БНСУ-ын лабораторид шинжлүүлэхээр явуулах аж.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна