Монгол кино Оскарт нэр дэвшсэнийг албан ёсоор зарлажээ

Админ
2019/10/08

Three Flames Pictures болон Nomadia-ын хамтарсан уран бүтээл "Хийморь" /The Steed/ уран сайхны кино 92 дахь удаагийн Оскарын наадамд "Шилдэг Олон Улсын Уран Сайхны Кино" төрөлд өрсөлдөж байгааг албан ёсоор зарлажээ. Энэ тухай hollywoodreporter.com сайт мэдээлсэн байна. "Хийморь" уран сайхны киноны өрсөлдөж байгаа төрөлд нийт 93 орны уран бүтээл өрсөлдөж байгаагаас дараагийн шатан шилдэг 10 киног  шалгаруулах аж. Одоогоор Г.Эрдэнэбилэгийн төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан тус уран сайхны кино Герман улсын OLDENBURG FILM FESTIVAL-д оролцож, “SPIRIT OF CINEMA AWARD“ шагналыг хүртээд байгаа бөгөөд өдгөө San Diego International Film Festival-д шалгаран өрсөлдөж байна. 

 

Эх сурвалж: https://www.hollywoodreporter.com/race/2020-oscars-93-countries-will-compete-best-international-feature-film-1245899 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна