2.5 метрийн гүнээс эрэгтэй хүний цогцос гаргажээ

Админ
2019/10/09

Туул голоос 75 настай, эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрэн доор “Туул” голд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 06:42 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 13.5 км замыг туулан 07:00 цагт очиж, Сонсголонгийн гүүрний баруун талд 400 метрт, “Туул” голоос 2.5 метрийн гүнээс цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Талийгаач нь тус дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна