Гар гранат, 7,62 мм-ын “АК103” дугаартай автомат буу, 89 ширхэг сум хилээр нэвтрүүлэхийг завджээ

Админ
2019/10/09

Галт зэвсэг нууцаар хил нэвтрүүлэх гэж оролджээ. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:40 цагт Сэлэнгэ аймгийн гаалийн хяналтын бүсээр ОХУ-аас орж ирэх чиглэлд мотоцикльтой зорчиж явсан Монгол Улсын иргэн Ч, А нар галт зэвсэг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. Иргэн Ч, А нар мотоциклийн арын хайрцагт давшилтын “Ф-1” гар гранат 2 ширхэг, 7,62 мм-ын “АК103” дугаартай автомат буу 1 ширхэг, 7,62 мм-ын сум 89 ширхэгийг нуусан байжээ. Гааль, тагнуулын мэргэжилтнүүд хамтран гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд эдгээр нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон галт зэвсэг болох нь тогтоогдсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна