Угаарын хийн хордлогод 32 иргэн хорджээ

Админ
2019/10/11

Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас  /НОБГ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.  НОБГ-ын  гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн  дарга, хурандаа Г.Нэргүйгийн өгсөн мэдээллээр өнгөрсөн хоногт угаарын хийн хордлогын хөнгөн хүнд хэлбэрээр нийт 15 өрхийн 32 иргэн хорджээ. Тэдний 13 нь хүүхэд 19 нь том хүн байна.

 

Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхэд ЭХЭМҮТ-ээс зөвлөгөө авч гэртээ буцсан байна.

 

Аравдугаар сарын 3-ны өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын дуудлага өгсөн 92 өрхийн 201 хүнд буюу үүнээс 86 хүүхэд 112 том хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Дээрх иргэдээс насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

 

Бусад хордлогод өртсөн 88 хүнд Хордлогын яаралтай тусламжийн төв, ЭХЭМҮТ-д эмчилгээ хийн хэвийн байдалд оруулж гэрт нь буцаах гэрээр зөвлөгөө өгөх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна