9 давхрын тагтнаас дүүжлэгдэж байсан гурван настай хүүхдийг аварчээ

Админ
2019/10/11

Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 9 давхрын тагтнаас дүүжлэгдэж байсан гурван настай хүүг Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан аварчээ. Хүү гэртээ ганцаараа байсан бөгөөд цонхны тагтаар гаргах гэж байгаад унах шахсан байна. Бяцхан хүүг аварсан ТЦА-ны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр энэ талаар “Амралтын өдөр гэртээ амарч байсан. Хажуу айлын хүүхэд уйлаад байхаар нь манай охин гарч хараад хүүхэд унах гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд гарч харахад бага насны хүүхэд цонхны тагтнаас дүүжлэгдэж байсан. Тагтны хашлага давж хүүхдийг аварч, гэрт нь оруулж өгөхөд хүн байгаагүй. Хүүхэд хоёр гараараа дүүжлэгдэж байсан. Жаахан л удсан бол унах байсан” хэмээн ярьсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна