Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг буцаажээ

Админ
2019/10/11

Баяр наадмын дараа сэргээш хэрэглэсэн гэх Э.Оюунболд аварга Үндэсний бөхийн салбар хороог өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан.

 

Тодруулбал нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн юм.

 

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх ёстой бөгөөд Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Э.Оюунболдын нэхэмжлэлийн хариуг өгчээ. Тодруулбал ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар өнгөрсөн есдүгээр сарын 19-нд шүүгчийн захирамж гарсан юм.

 

Түүнээс хойш 14 хоног өнгөрсөн. Тиймээс Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна