Л.Энх-Амгалан: Л.Болд Ж.Батзандан гишүүдээ та нар ОУПХ ны нэр барьж худлаа ярихаа боль

Админ
2019/10/11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2019.10.11/ эхлэх үед УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны нэр барин Ж.Батзандан, Л.Болд нарыг худал ярихгүй байхыг анхаарууллаа. Учир нь тэд өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ОУПХ-ноос сарын өмнө шахам ирүүлсэн дүгнэлтийг Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга дарж байсан нь ажлаас чөлөөлснийх нь дараа ил боллоо. Тайланг дарагдуулсны улмаас хариуг өгөх хугацааг хождуулсан нь ноцтой алдаа болсон” гэсэн агуулгатай зүйл ярьсан. Тэгвэл  энэ асуудалд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тайлбар хийлээ. Тэрбээр “Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдийн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралд зориулж үнэн зөв мэдээлэл өгье. Ажлаа хийцгээ, улстөржихөө боль, попрохоо боль. Монгол Улсын их хурлаас түр хороог байгуулсан. Түр хороо ажлаа хийх ёстой. ОУПХ-ноос 12 хүнд 2019 оны есдүгээр сарын 6-нд мэйл хаягаар нь бичиг ирүүлсэн. Ж.Батзандангийн мэйл хаягаар мөн ирүүлсэн байгаа. Мэйл хаягаа шалгаж бай, Ж.Батзандан. Орчуулгын ажил есдүгээр сарын 7-ноос эхлэн хийгдсэн байна, би өчигдөр асуулаа" гэлээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна