Сэрэмжлүүлэг: Япон улс онцгой байдлын хамгийн өндөр зэрэглэлийг зарлаад байна

Б.Ариунзаяа
2019/10/12

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад ажиллаж амьдарч буй нийт монголчуудад хандан сэрэмжлүүлэг гаргажээ. 

 

Сэрэмжлүүлэгт "Япон Улсын Цаг уурын агентлагаас энэ өдрийн 15.30 цагт “Хагабис” хар шуургатай холбогдуулан Токио хотын нийт дүүрэг болон Канагава, Сайтама, Гүнма, Шизүока, Яманаши, Нагано мужуудад байгалийн онц аюултай үзэгдлийн (аадар бороо, хөрсний нуранги, үер, хүчтэй салхи шуурга, цасан шуурга, далайн хүчтэй давалгааны үеэрх) онцгой байдлын хамгийн өндөр зэрэглэлийн буюу “Онцгой байдлын тусгай сэрэмжлүүлэг” зарлаад байна.

 

Ийм сэрэмжлүүлэг зарласан нөхцөлд тухайн хот, орон нутгийн засаг захиргааны зүгээс байгалийн аюултай үзэгдлийн үеэр хорогдох байр хэмээн тогтоосон байдаг тусгай хорогдох байранд очиж хорогдох, эсвэл уул, уснаас хол, бат бөх, аюулгүй, найдвартай 2 буюу түүнээс дээш давхрын барилга, байгууламжид хорогдож, амь нас, аюулгүй байдлаа хангах учиртай болохыг онцгойлон анхаарна уу. Ялангуяа Тама голын ойр орчимд оршин суугаа манай иргэд тусгайлан анхаарна уу" гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна