Нэг эмэгтэй нас барсан ч угаартсан эсэхийг шалгаж тогтооно гэв

Админ
2019/10/14


Угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлагын талаарх нэгдсэн мэдээллийг холбогдох газруудаас өдөр бүр мэдээлж байгаа. Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 2019.10.13-ний 06:00 цагаас 2019.10.14-ний 06:00 хүртлэх цагийн хооронд угаартсан байж болзошгүй 9 өрхийн нийт 26 иргэнийг хамарсан дуудлага Эрүүл мэндийн байгууллагад иржээ. Үүнээс 12 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэн, гэрт нь буцаасан бол 4 иргэнд гэрийн нөхцөлд зөвлөгөө өгчээ. Одоогоор нэг иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 5 иргэнийг эмнэлгийн хяналтад авсан байна. Мөн өнөөдөр өглөө нэг иргэн угаартаж нас барсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 25 настай эмэгтэй Г нас барсан байжээ. Гэхдээ талийгаачийн  үхлийн шалтгаан нь угаарын хий мөн эсэхийг эмнэлгийн байгууллага эцэслэн тогтооно гэсэн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өгч байна. Учир нь тухайн эмэгтэй тэр өдөр аав ээж дээрээ очсон байжээ. Аав ээжийнх нь биеийн байдал хэвийн байгаа гэнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна